Бизнесийн удирдлагын тэнхим
![]() |
Удирдах
зөвлөлийн 2009 оны 03 сарын 05 ны өдрийн хурлаас Нийгмийн ухааны тэнхим
байгуулах шийдвэр гарч анхны тэнхимийн эрхлэгчээр Я.Раднаа томилогдон
Б.Буяндэлгэр, Л.Нямхүү, Д.Доржпүрэв, Ц.Даариймаа, Б.Сосорбурам,
Б.Энхтогтох, Б.Дуламсүрэн, Ц.Цэрэндулам нарын 9 багш, 138
оюутантайгаар нягтлан бодох бүртгэл, татварын нябо хяналт, аялал
жуулчлалын эдийн засаг менежмент, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент
гэсэн 4 мэргэжлээр баклаврын зэрэгтэй оюутан бэлтгэн гаргаж эхэлсэн юм.
2009 онд жил бүрийн
хавар зохиогддог “Туриад” спорт, явган аялалын улсын тэмцээнд тэнхимийн
баг 2-р байранд орж аялал жуулчлалын эдийн засаг менежментийн ангийн
оюутан Б.Сайнзаяа “Шилдэг эмэгтэй аялагч”-аар шалгарч байсан. 2009 онд
ТИНЗ-ээс зохион байгуулсан “Ашигт малтмалын татвар ногдуулалт” тэмцээнд
оролцож багаараа 3-р байр, 2010 онд нягтлан бодох бүртгэлийн ангийн
оюутнууд улсын олимпиадад анх удаа багаараа амжилттай оролцож, шагналт
байр тус тус эзэлсэн.
2011
оны 09 сарын 19-ны өдрөөс Ш.Уранбилэг тус тэнхимийн эрхлэгчээр
томилогдон нийт 15 багш 390 оюутантай болсон. 2011-2012 оны хичээлийн
жилд нягтлан бодох бүртгэл мэргэжлийн 53 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх
зорилт тавин ажиллаж дуусгасан. Мөн сургуулиас зохион байгуулдаг
тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож сургуулийн, тэнхимийн
сургалт судалгаа эрдэм шинжилгээний ажлыг тогтмол сайжруулж ажилласан.
2012
оны 09 сарын 07-нд захирлын тушаалаар тус тэнхим нь цаг үеийнхээ
нийгмийн шаардлагатай уялдан Бизнесийн удирдлагын тэнхим болон шинэчлэн
зохион байгуулагдаж ахлах багш, доктор Д.Мөнхжаргал тэнхимийн эрхлэгчээр
томилогдон ажиллаж байна.
Манай
тэнхимийн нийт багш нарын 17% нь доктор цолтой, 17% нь докторонат, 25%
нь магистр, 42% нь магистрант зэрэгтэй бөгөөд үндсэн 12, цагийн 7 багш
ажиллаж байна. 2012-2013 оны хичээлийн жилд Хүний нөөцийн менемент
мэргэжлээр анхны элсэлт авснаар одоо бид нягтлан бодох бүртгэл, татвар
нябо хяналт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, эрүүл мэндийн аялал
жуулчлалын менежмент болон хүний нөөцийн менежмент мэргэжлүүдээр
бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхээр 421 оюутантай хичээллэж байна.
Этүгэн
дээд сургуулийн захирал, академич С.Нямзагдын удирдлагаар 2011 оны 03
сарын 01 өдрөөс эхлэн тус тэнхимийн багш Д.Мөнхжаргал, О.Норовсамбуу,
Д.Доржпүрэв, Б.Дуламсүрэн, П.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг өөрийн
бүх мэргэжлийн хөтөлбөрүүдийг АСВSP буюу
“Бизнесийн сургууль, хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн
байгуулага”-аар магадлан итгэмжлүүлэх тайланг бичиж анхны болзлыг
хангасан тул 2011 оны 6 сарын 18-нд АНУ-д очиж уг байгууллагаас
гэрчилгээ аваад байна. Энэ ажлын хүрээнд 2012 оны 09 дүгээр сарын 19-нд
нэгдүгээр дамжааны 101 оюутны мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой олон
улсын хөндлөнгийн байгууллагын онлайн шалгалтыг анх удаа амжилттай
зохион байгуулсан. Цаашид 2012 онд багтаан Нягтлан бодох бүртгэл
мэргэжлийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд, 2014 онд олон улсын хэмжээнд
магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
No comments:
Post a Comment